Нүүр хуудасМэдээСХЗГ: МУ-ын байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээний хоёрдугаар тайлангийн уулзалт боллоо

СХЗГ: МУ-ын байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээний хоёрдугаар тайлангийн уулзалт боллоо

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Европын Эдийн Засгийн Комиссын зөвлөх ноён Крис Дайкенс болон Бүгд Найрамдах Португал Улсын Байгаль орчны агентлагийн усны нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн хатагтай Анабела Ребело нарыг Стандарт, хэмжил зүйн газрын С.Батбаатар дарга бусад албаны хүмүүсийн хамт хүлээн авч, уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол улсын Байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээний 2 дугаар тайлангийн хүрээнд ярилцлаа. Мөн Стандарт, хэмжил зүйн газраас Байгаль орчны стандартчиллын техникийн хороо /ТХ07/, Байгаль орчны менежментийн стандартчиллын техникийн хороо /ТХ03/, Усны стандартчиллын техникийн хороо /ТХ44/ техникийн хорооны үйл ажиллагаа, цаашдын чиг хандлагын талаар тус тус хэлэлцсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН