Нүүр хуудасМэдээГэмтэл согог судлалын салбар шинэ залуу 23 эмч мэргэжилтнээр бүл нэмлээ

Гэмтэл согог судлалын салбар шинэ залуу 23 эмч мэргэжилтнээр бүл нэмлээ

2022-2024 оны “Гэмтэл Согог Судлал”-ын үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нарын төгсөлтийн шалгалт 09 дүгээр сарын 20-ноос 27-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа.

Уг шалгалтанд ЭМХТ-ийн 17, АШУҮИС-ийн 6 буюу нийт 24 резидент эмч хамрагдсанаас төгсөх шалгалтанд 23 нь тэнцэж, гэмтэл согогийн үндсэн мэргэжлийн эмч боллоо. Үүнээс хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын захиалгаар суралцсан зургаан эмч шалгалтаа амжилттай өгч, орон нутагтаа ажиллахаар болж буй юм.

Төгсөх шалгалтанд ГССҮТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, Эмнэлзүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж, Монгол Улсын Хүний гавъяат эмч, ШУ-ны академич, АШУ-ны доктор, профессор, Ардын эмч, зөвлөх зэргийн эмч Р.Шагдарсүрэн,  АШУҮИС-ийн Гэмтлийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Л.Наранбат,Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, Гар сарвууны мэс заслын тасгийн зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор С.Баатаржав тэргүүтэй зөвлөх эмч болон тасгийн эрхлэгч нарын баг бүрэлдэхүүн ажиллаж, резидент эмч нарын мэдлэг ур чадварыг сорилоо.

“Гэмтэл согог судлал”-ын үндсэн мэргэшлээр суралцаж төгссөн нийт эмч нартаатөвийн удирдлага, эмч нарын баг “Энэ цаг мөчөөс эхлэн та бүхэн маань Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өөрсдийн сурч мэдсэнээ хэрэгжүүлэн, эмч мэргэжилтнүүдтэйгээмөр зэрэгцэн ажиллах боллоо. Гэмтэл согог судлалын салбарын ирээдүйн хөгжил дэвшил шинэ залуу төгсөгч та бүхнээс ихээхэн хамааралтай учраас салбартаа манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Эмчийн мэдлэг ур чадвараас гадна хувь хүний ёс зүй, сахилга батыг чандлан сахиж, хамгийн гол нь ХҮН байх хэрэгтэй шүү” хэмээн нийт төгсөгчдөдөө ханданамжилт хүслээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН