Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Өнөөдрийн байдлаар гурван байршилд зам засварын ажил үргэлжилж байна

НИЙСЛЭЛ: Өнөөдрийн байдлаар гурван байршилд зам засварын ажил үргэлжилж байна

Худгийн гудамжны авто замаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг өчигдөр буюу аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас хаасан. Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 4-ний 06:00 цагт нээнэ.

Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар хүртэлх авто замыг өчигдөр буюу аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас хаасан бөгөөд аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагт нээх юм.

Таван шарын нүхэн гарцын ажилтай холбоотойгоор Товчооны зам буюу “Энхжин” худалдааны төв орчмын авто замыг өчигдөр буюу аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас хаасан. Авто замыг 4-ний 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, шинэчилж байна. Энэ хүрээнд буцах эргэлт хийх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН