Нүүр хуудасМэдээЦАГ АГААР: Улаанбаатар хотод өдөртөө 15 хэмийн дулаан, шөнөдөө 2 хэмийн хүйтэн

ЦАГ АГААР: Улаанбаатар хотод өдөртөө 15 хэмийн дулаан, шөнөдөө 2 хэмийн хүйтэн

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар +6…+11 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +14…+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +12…+14 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -2 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН