Нүүр хуудасМэдээАТГ: Гэмт хэргийн шинжтэй 74 гомдол, мэдээллийг шалгалаа

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 74 гомдол, мэдээллийг шалгалаа

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 74 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 914 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 19 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 883 хэрэг шалгагдаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН