Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороог Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан.
Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар:
• Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны 2024 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийн танилцуулга;
• Үндэсний хорооны дүрэм, ажлын албаны ажиллах журмын төсөл,
Засгийн газрын тогтоолын төсөл;
• “Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган” арга хэмжээний тухай;
• Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны I хуралдаанаас гарах
тогтоолын төслийг тус тус хэлэлцэнэ.