Нүүр хуудасМэдээЖимсийг дулаанаар боловсруулахгүй шууд ид, зузаан хальстай л биш бол хальслахгүй, сайтар...

Жимсийг дулаанаар боловсруулахгүй шууд ид, зузаан хальстай л биш бол хальслахгүй, сайтар цэвэрлээд хальстай нь ид

10, 11-р саруудад огцом хүйтэрч дархлаа муутай хүүхдүүд ханиад томуугаар өвчлөж эмнэлгийн коридор дүүргэдэг болоод удаж байна. Тэр үедээ эмнэлгийн багтаамж хүрэлцээг муутай гэж шүүмжлэхээс биш яг яагаад өвдөв гэдэгт анхаарал хандуулдаг нь маш цөөхөн.

Мэдээж дархлааны үйл ажиллагаа сулрах. Үүнийг дэмжих зүйл бол шим тэжээл, аминдэмээр баялаг хооллох, хоолоо зөв идэх.

Жимсийг огт чанаж болгож идүүлэхгүй байх. Папаяа, гуава, нимбэг, киви С аминдэмээр баялаг байдаг бол жүрж, мандарин, алим, банана, ханборгоцой В аминдэмийн онцгой эх сурвалж болдог. Тиймээс хүүхдийнхээ хоолонд жимснийхээ хэрэглээг нэмэгдүүлээрэй

Чацарганы шүүс, аньсны шүүс гэж буцалгаж аминдэмийг нь үгүй хийсэн сахартай усыг аминдэмтэй гэж итгэж өгөхөө больцгооё.

Сонирхуулахад, бүх аминдэмийг хамгийн их хэмжээгээр агуулсан жимс бол какаду чавга.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН