Нүүр хуудасМэдээСХД: Сонгинохайрхан дүүргийн МАН түүхэндээ анх удаа эмэгтэй бүлгийн даргатай боллоо

СХД: Сонгинохайрхан дүүргийн МАН түүхэндээ анх удаа эмэгтэй бүлгийн даргатай боллоо

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн саналаар ялалт байгуулсан. Энэ удаагийн ДИТХ-ын 43 төлөөлөгчдийн 42 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь жендерийн мэдрэмжтэй дүүрэг гэдгээ харуулж чадсан юм.

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж дүүргийн Монгол Ардын Нам бүлгээ байгуулж, бүлгийн даргаар Махвалын Цэнд-Аюуш сонгогдлоо. Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам түүхэндээ анх удаа эмэгтэй бүлгийн даргатай боллоо.

Дүүргийн МАН-ын Бүлгийн тамгыг 2020-2024 оны дүүргийн МАН-ын бүлгийн дарга асан Дамбын Хосбаяр гардуулан өгч, амжилт хүслээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН