Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: НҮБ-тай хамтран Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих төслийг хэрэгжүүлж...

НИЙСЛЭЛ: НҮБ-тай хамтран Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин төлөөлөгчид талархал илэрхийлэн “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг 2016 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр байгуулсан. Энэ хүрээнд бидний хамтран хэрэгжүүлж буй “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг нэмэгдүүлэх” төслийг цаашид өргөжүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Аливаа улс оронд агаарын бохирдлын асуудал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй учраас Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний шинэ загварт шилжих хэрэгцээ байгаа билээ.

Тус төсөл хоёр үе шаттайгаар хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гэр хорооллын нэн шаардлагатай байгаа 50 өрхөд цахилгаан халаагуур, халаалтын зориулалттай нарны зайн хавтан худалдан авах, суурилуулах ажилд дэмжлэг үзүүлэх бөгөөд ингэснээр эмзэг бүлгийн айл өрхүүд дотоод орчны агаарын бохирдолгүй, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг нэмэгдүүлэх” төслөөр Улаанбаатар хотын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж буйг талууд уулзалтын үеэр онцолсон юм.

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска уг төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхийн улд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ уулзалтын төгсгөлд илэрхийлэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН