Гэмтэл согог Судлалын үндэсний төвийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж тэргүүтэй удирдлагын баг, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Монгол эмнэлгийн хорооны удирдлагуудтай уулзалт хийж, санал солилцлоо.
ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулж буй энэхүү уулзалтаар ӨМӨЗО-ны Монгол эмнэлгийн төлөөлөл ГССҮТ-ийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээтэй танилцаж, гэмтэл согогийн чиглэлээр хамтарч хийх томоохон ажлуудын талаар ярилцаж төлөвлөсөн байна.