Нүүр хуудасМэдээСХЗГ: Нэр томъёоны ISO 704:2022 стандарт дэмжигдлээ

СХЗГ: Нэр томъёоны ISO 704:2022 стандарт дэмжигдлээ

Стандарт, хэмжил зүйн газрын дэргэд Олон улс, бүс нутгийн стандартын төслийг хэлэлцэх, дүгнэлт гаргах зорилго бүхий орон тооны бус стандартчиллын техникийн хороо салбар тус бүрд байдаг. Тус хороо нь төр, иргэн, аж ахуйн нэгж, шинжлэх ухааны болон мэргэжлийн бусад байгууллагын төлөөллөөс бүрддэг.

Стандартын төсөл боловсруулах, холбогдох байгууллагын санал авах, өгөх, сонирхогч талуудтай зөвшөлцөх, хүчин төгөлдөр стандартад дүн шинжилгээ, үнэлгээ хийх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг бүхий орон тооны бус 64 техникийн хороо ажилладаг.

Тэгвэл өнөөдөр /2024.11.18/-ны өдөр Нэр томьёоны стандартчиллын техникийн хорооны хурлаар Олон улсын стандартын байгууллагын ISO 1087:2019 Нэр томьёоны ажил ба нэр томьёоны шинжлэх ухаан – үгийн сан , ISO 704:2022 Нэр томьёоны ажил – Зарчим ба арга стандартуудыг орчуулж боловсруулсан төслүүдийг хэлэлцэн дэмжлээ.

ISO 704:2022 Нэр томьёоны ажил – Зарчим ба арга стандарт нь стандартчиллын хүрээнд болон хүрээнээс гадуур нэр томьёо бэлтгэх, эмхэтгэх үндсэн зарчим, аргыг тогтоодог. Энэ нь оногдохуун, ухагдахуун, тодорхойлолт, нэрлэлт хоорондын холбоог тодорхойлдог юм. Мөн нэр томьёо, оноосон нэрийг бүтээх, тодорхойлолт бичих ерөнхий зарчмуудыг тогтоодог.

Эдгээр баримт бичгүүдийг шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, хууль эрх зүй, захиргааны болон мэдлэгийн бусад салбар дахь нэр томьёоны ажилд хэрэглэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН