Стандарт, хэмжил зүйн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас агентлагийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/302 дугаар тушаалаар батлагдсан удирдамж, хуваарийн дагуу тус газрын зохион байгуулалтын бүтцийн үндсэн нэгжүүдийн үйл ажиллагаанд явцын хяналт-шинжилгээ хийж байна.
Тус нэгж нь хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнгээр холбогдох талуудыг үнэн, бодит мэдээллээр хангах, нотолгоо бүхий зөвлөмж, саналыг дэвшүүлэх, өнгөрсөн хугацааны ололт амжилт, тулгарсан сорилтуудаас суралцахад туслах, өөрчлөлтийг хэрэгжүүлэх шийдвэр гаргах үндэслэл бий болгоход чиглэн ажиллаж байна.