Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй холбогдуулан “Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг хүн амын нягтралд тулгуурлан тооцоолол хийх, нийслэлийн бодлогод тусгах зөвлөмж гаргах, хөгжлийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий шийдэл гаргах” ажилд зөвлөх үйлчилгээний баг сонгон шалгаруулна. Иймд дээрх чиглэл бүхий зөвлөх баг (хувь иргэн зөвлөх), сонирхсон этгээд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтыг хүлээн авах хугацаа, газар: Сонирхсон этгээд холбогдох мэдээллээ шуудангаар (цаасаар) “БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” НТҮГ-ын дор дурдсан хаягаар 2024 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
Утас: 11-320621
Цахим хаяг: info@cpra.ub.gov.mn
Хаяг: Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Нийслэлийн Төр Захиргааны Байр Б-блок, 12 давхар, 1214 тоот
НИЙСЛЭЛИЙН БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ