Нүүр хуудасМэдээСХД: Сонгинохайрхан дүүргийн Өнөр хороолол ногоон бүс болно

СХД: Сонгинохайрхан дүүргийн Өнөр хороолол ногоон бүс болно

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ундармаа Цагдаагийн гуравдугаар хэлтэст ажиллалаа.

Тус хэлтэс ногоон бүс болох зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс сүүлийн үеийн дуу, дүрс бичдэг 60 ширхэг камерыг шийдэж өгснөөр бүх өрөө камертай болсон байна.

Түүнчлэн тус хэлтсийн хариуцдаг 12 хороо буюу өнөр бүсийн хороодыг ногоон бүс болгохоор ажил эхэлсэн ба 12 дугаар хороог бүрэн камержуулалтай болгож нийт 185 ширхгийг суурилуулсан байна. Ингэснээр тухайн бүс гэмт хэргээс бүрэн урьдчилан сэргийлэгдэж байгаа юм.

Уулзалтын үеэр албан хаагчид нэгдүгээр хорооллын тохижилтын ажил маш үр дүнтэй болж, гэмт хэрэг зөрчил багассан. Иргэд ч мөн талархалтай байгаа бөгөөд дугуй, скутерээр маш их зорчдог болсон. Харин үүнийгээ дагаад явган зорчигчид дайруулах, гэмтэж бэртэх асуудал ихэссэн. Тиймээс тухайн орчныг бүрэн камержуулахаар ажиллаж байгаагаа онцлон хэлж байна.

Цаашдаа дүүргийг бүхэлд нь ногоон бүс болгох нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх тул энэхүү камержуулалтыг ажил хэрэг болгоно гэдгээ дүүргийн ИТХ-ын дарга Д.Ундармаа онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН