Нүүр хуудасМэдээСХД: 17-р хороонд байрдах далд зогсоолын асуудлаар ажлын хэсэг байгуулагдлаа

СХД: 17-р хороонд байрдах далд зогсоолын асуудлаар ажлын хэсэг байгуулагдлаа

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 100 гаруй иргэд, хорооны Засаг даргаас ирүүлсэн хүсэлт, өргөдлийг үндэслэн тус хорооны нутаг дэвсгэрт байрлах далд зогсоол, түүний өмчлөл, үүссэн асуудлын талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас байгууллаа.

Тус далд зогсоолын хувьд 9 жилийн өмнө баригдсан бөгөөд өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн эзэмшил, гэрчилгээний асуудал шийдвэрлэгдээгүй байгаа юм. Уг асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуулийн хүрээнд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн санал, дүгнэлт боловсруулах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН