Байгаль орчны удирдлагын тогтолцооны стандартчиллын техникийн хорооны ISO 14000 багцын таван стандартыг хэлэлцүүлэн батлууллаа. Мөн Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх бохир ус Ерөнхий шаардлага MNS 6561 стандартыг ММСС-тай хамтран шинэчлэн боловсруулж батлуулав.
Тус төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шинээр батлуулах стандартууд, мөн одоо мөрдөгдөж байгаа стандартын хэрэгжилтийг хангуулна. Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхдээ хог хаягдал, бохир усны стандартын шаардлагыг заавал хэрэгжүүлэх, мөрдүүлэхтэй холбоотой хяналт шалгалтын үйл ажиллагааг тусгасан юм.