ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын нарийн бичгийн дарга нарын газрын дарга Др.Адриана Бланко “Тамхи үйлдвэрлэгчдийн нөлөөлөл дэлхий дахинд ба Тамхины хяналтын суурь конвенцын 5.3 дугаар зүйл” хэмээх сэдэвт илтгэлдээ, энэхүү конвецод нэгдсэн улс орнууд тамхины хяналтын талаарх нийгмийн эрүүл мэндийн бодлогыг үндэсний хууль тогтоомжийн дагуу тамхины үйлдвэрлэлийн арилжааны болон бусад ашиг сонирхлоос хамгаалахын тулд үйл ажиллагаагаа явуулахын чухлыг онцлоод ,тухайн улс орнуудад тамхины эсрэг хууль тогтоомжийг мөрдүүлэх хүчин чадал, зохион байгуулалт, хүний нөөц хангалтгүй бол электрон тамхийг шууд хориглосон нь оновчтой юм. Тамхийг хор хөнөөлөөр нь их, бага гэж ангилах шаардлагагүй. Гагцхүү тамхины хор хөнөөлийг ойлгуулахад улс орнууд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Монгол Улс нь ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын (WHO FCTC) гишүүн орны хувьд олон улсын шилдэг туршлагатай нийцсэн, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүрэг, боломжийг хослуулан ажиллах шаардлагатай байна” хэмээв