Нүүр хуудасМэдээБОУАӨ-ийн сайд С.Одонтуяа элчин сайд хатагтай Жиованна Пиккарретаг хүлээн авч уулзлаа

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа элчин сайд хатагтай Жиованна Пиккарретаг хүлээн авч уулзлаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жиованна Пиккарретаг өнөөдөр /2025.02.06/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны байгаль орчны салбарын хамтын ажиллагааны чиглэл, тэдгээрийг хөгжүүлэх талаар дараах асуудлуудыг хөндөж ярилцлаа.

Тодруулбал,

Итали Улстай байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, тухайлсан чиглэлээр хамтарсан шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх;

Төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх хүрээнд сайн туршлага судлах, харилцан хамтын ажиллагааг дэмжих;

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг угтан харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх;

Италийн аж ахуйн нэгжтэй агаарын бохирдол, түгжрэл, хог хаягдлын асуудлаар хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх;

Италийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд боловсруулан хүргүүлсэн “Хог хаягдал боловсруулах мастер төлөвлөгөө”-г бодит ажил хэрэг болгож, бусад талуудад түгээхэд хамтран ажиллахаар санал солилцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН