Нүүр хуудасМэдээЗГХХГ: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, түүний харьяа ойн газарт хийж...

ЗГХХГ: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, түүний харьяа ойн газарт хийж буй процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээний ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 419 дүгээр тогтоолоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, түүний харьяа Ойн газарт процессын дахин инженерчлэл хийх чиг үүргийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт үүрэг болгосон.

Үүний дагуу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2024 оны А/155 дугаар тушаалаар судалгаа, шинжилгээ хийх ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн зарим гишүүд процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийх ажилтай холбогдуулан Булган аймагт томилолтоор ажиллаж байна.

Тодруулбал Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Б.Азаар ахлуулсан баг Булган аймгийн Байгаль орчны газар болон сум дундын ойн ангиудын үйл ажиллагаатай танилцаж, тусгай зөвшөөрөл олгох үйл явцын зураглалыг гаргаж, төрийн албан хаагч болон үйлчилгээ авсан ААН-үүдийн төлөөлөлтэй ярилцаж процессын дахин инженерчлэлийн ажилд шаардлагатай судалгаа, шинжилгээг хийж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН