Ундны ус зөөвөрлөх, хадгалах савыг сольж шинэчлэх дүүргийн Засаг даргын уриалгыг дэмжиж дүүргийн Дэд бүтэц хөгжлийн албанаас 43 дугаар хорооны 60 өрхөд зориулалтын усны савыг гардууллаа.
Мөн энэ үеэр “Өлзийт Манал” ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан Ц.Дөлгөөн ундны усны эрүүл ахуй, зохистой хэрэглээний тухай иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэлээ.



