Нүүр хуудасМэдээСХЗГ: "Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин" нэгдсэн хуралдаан боллоо

СХЗГ: “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдаан боллоо

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ажлын алба, УИХ-ын гишүүн, Стандартын хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсгийн дарга О.Батнайрамдал, Стандарт, хэмжил зүйн газар хамтран “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхтэй холбоотойгоор энэхүү нэгдсэн хуралдааныг зохион байгуулж байна.

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж буй бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд үндэсний стандартыг олон улсын стандартын жишиг үзүүлэлттэй нийцүүлэх зорилготой, давхардсан тоогоор 774 гишүүнтэй, нийт 64 техникийн хороо үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар 6733 стандарт хүчин төгөлдөр байгаагаас 44.7% нь олон улсын түвшинд хүрээд байгаа билээ.

“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль” батлагдсанаар мэргэжлийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч стандартын хэрэгжилтийг хангуулахад өндөр ач холбогдолтой.

Дашрамд хэлэхэд “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг 3 дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өмнөх өдрүүдэд иргэдийн эрүүл, аюулгүй амьдралын баталгааны үндэс болсон Барилга, Эрүүл мэнд, Хүнс, Хүрээлэн буй орчин сэдвийг онцлон авч, салбар бүрийн төлөөллийн санал бодлыг сонсож, зөвлөмж гаргаад байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН