Гэр хорооллын есөн цэгт үүссэн үүсмэл хог хаягдлыг устгаж, ачиж тээвэрлэсэн бөгөөд Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу 289 ширхэг гэрэлтүүлгийн шон угааж, засварлаж ажиллалаа. Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үргэлжлэх бөгөөд гуу жалга, гүүрний хог, хаягдал цэвэрлэж, хүүхдийн тоглоомын талбай, хөшөө дурсгалын газруудыг зориулалтын бодисоор угааж, цэвэрлэх юм. Иймд иргэд, оршин суугчид та бүрэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд хувь нэмрээ оруулж үүрэг, хариуцлагатай их цэвэрлэгээнд идэвх, оролцоотой байхыг уриалж байна.