Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
- Иргэний зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилох тухай
- “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
- “Түлшний хяналтын газар” ОНӨААТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
- “Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
- Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Тэргүүлэгчдийн 2014 оны 131)
- “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах тухай
- Төрийн дээд шагналд уламжлах тухай
- Сүм хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай