Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөн 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан шударга, ил тод, хариуцлагатай, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлж, ажлын хариуцлага, сахилга бат, дэг журмыг чангатгаж, иргэдэд хүргэх төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, эцсийн үр дүнг үнэлж дүгнэх зорилгоор Дүүргийн Засаг даргын дэргэдэх 17 байгууллагын удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ, Засаг даргын харьяалагдах буюу шууд томилох эрх бүхий 15 байгууллагын удирдлагуудтай хариуцлагын гэрээг байгуулж байна.





















