Аса Аренад 3-р сарын 15-нд монгол үзэгч фэнүүддээ шоу тоглолтоо хүргэх гэж байгаа Электрон хөгжмийн Азийн хатан хаан, дэлхийн инфлүнсэр DJ SODA -тай ярилцлаа.
Хэрвээ та сонголт хийх шаардлагатай бол, ямар мэргэжлээр ажиллах вэ? DJ эсвэл өөр нэг зүйл?
Би DJ мэргэжлээ маш их хайрладаг. Амьдралаа хөгжимгүй байхыг төсөөлж ч чадахгүй, тиймээс хэрвээ дахин сонголт хийх шаардлагатай бол, би яах аргагүй л DJг сонгоно. Хэрвээ үнэхээр DJ болохгүй байсан бол, би дуу хөгжмийн салбарт ажиллах байсан болов уу. Тийм ээ би итгэлтэй байна.
Та сонсох дуртай 3 дуугаа нэрлэвэл?
Rooseveltийн “Strangers”, HVME-ийн “Goosebumps”, мөн Bad Bunny & Jhay Cortez-ийн “DAKITI” дуунуудыг би сонсох дуртай.
Таныг Азийн хатан хаан №1 DJ, эсвэл дэлхийн шилдэг эмэгтэй DJ нарын нэг гэж дуудах үед ямар мэдрэмж төрдөг вэ?