Орон сууцны төслүүдийг үргэлжлүүлэх, бодлогоор хангахад хууль эрх зүйн шинэчлэл зайлшгүй шаардагдаж буй эрх зүйн бичиг баримтуудад хувийн хэвшлийн саналыг тусгана.
Барилгын ерөнхий хууль, үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийн танилцуулгыг 2025.03.10-ны өдөр зохион байгууллаа.
Нийслэлийн төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүсүүдийг хөгжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой орон сууцны төслүүдийг үргэлжлүүлэх, бодлогоор хангахад хууль эрх зүйн шинэчлэл зайлшгүй шаардагдаж буй энэ хувьд эрх зүйн бичиг баримтуудад хувийн хэвшлийн саналыг тусгах, хуулийн цоорхой гаргахгүй байхад анхаарч ажиллах талаар талууд сэтгэгдлээ хуваалцлаа.
Уулзалтанд ХББОСЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн танилцуулга ХББОСЯ-ны Орон сууцны хэлтсийн дарга Э. Батболд нар нь барилгын салбарын хууль эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, эрх зүйн орчныг хэрхэн шинэчлэх тал дээр хуулийн төслүүдийг салбарын мэргэжлийн холбоо болох МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх болоод Удирдах зөвлөлийн гишүүд, гишүүдэд танилцуулж тэдний санал бодлыг тусгах тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.