Нүүр хуудасМэдээБЗД: Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

БЗД: Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүрэгт “Менингококк” халдварын нэг тохиолдол батлагдсан. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ХӨСҮТ, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хариу арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна. Ингэхдээ тандалт судалгаа авч, ойрын хавьтлуудыг дархлаажуулж, вакцинжуулах ажлыг зохион байгуулаад байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн Халдварт өвчин хариуцсан эмч, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудад чиглэсэн сургалтыг өмнө нь зохион байгуулсан. Хамгийн чухал нь иргэд амны хаалт тогтмол зүүх, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт 78 төрийн байгууллага, 52 сургууль, 61 цэцэрлэг, 359 СӨХ, 3364 хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн бүлэг оролцсон. Цэвэрлэгээний үеэр 3,240,000 м.кв талбайгаас 1,470 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн. Гэхдээ иргэд, аж ахуй нэгж байгууллагын оролцоо өнгөрсөн онтой харьцуулахад хангалтгүй байсан гэдгийг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан танилцуулж, цаашид энэ чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах шаардлагатай гэсэн юм.

Мөн орчны аюулгүй байдлыг хангуулах, өнгө үзэмжийг сайжруулахтай хүрээнд нэгдсэн шалгалтыг ажиллагаа зохион байгуулахтай холбоотой мэдээллийг Засаг даргын орлогч Д.Даваасамбуу танилцуулсан.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан тодорхой үүрэг даалгавар өгсөн. Дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах, он дамжин хэрэгжих төслийн талаар мэдээлэл танилцуулах, үлдэгдэл давс, бодисоо нөөцлөх, дүүргийн 4 дүгээр хороонд байрлах хөлбөмбөгийн талбайг засварлаж, иргэд амарч зугаалах орчин бий болгох зэрэг үүргийг өгч, дараагийн шуурхай зөвлөгөөний үеэр үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулахаар боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН