Долоо хоног бүрийн пүрэв гарагийн 10:00 цагаас дүүргийн Засаг дарга Ц.Баттөр иргэдийн төлөөлөлтэй уулзаж байна. Өмнөх уулзалтад ирсэн иргэдийн хүсэлтийг шийдвэрлэж, холбогдох алба хэлтэст нь хүргүүлээд байна. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тухайн иргэний өөрийнх нь саналыг харгалзан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Сургалт мэдээллийн институтээс оёдлын “Мэргэжлийн үнэмлэх олгох” сургалтад хамруулахаар болсон.

32 дугаар хороонд төмөр замын хойд талын айл өрхийн ундны ус, тог цахилгааны асуудал хүнд байгаа тул шийдвэрлэж өгөх иргэний хүсэлтийн дагуу тус хорооны 6 дугаар хэсэг төмөр замын гарцад байрлах айл өрхүүдийн худгийн газар дээр нь очиж танилцсан ба Худаг барих газрын гэрчилгээ болон Ус сувгийн удирдах газраас усан сан барих боломжтой тухай зөвшөөрөл ирсэн байна.

Өнөөдрийн уулзалтаар Дүүргийн Засаг дарга 1, 2, 5, 19, 26, 28, 32, 33, 37 хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Иргэд 26 дугаар хороонд цас хайлж шавартай болсны улмаас явган хүн, машин зөрөх боломжгүй болсон, 32 дугаар хороонд хэсэг айл цахилгаангүй байгаа талаар болон Содон хороололд орц гарцыг нэмэгдүүлэх талаар санал хэллээ. Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр халиа дошин хайлж шавар үүсээд байгаа газар дээр биечлэн очиж ажиллахаар боллоо.

Мөн бусад иргэдийн санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх албан бичгийг иргэн бүрд хүргүүлэх үүрэг чиглэлийг холбогдох алба хэлтэст нь өглөө