Нүүр хуудасМэдээГССҮТ: Өвчтөн гэж хэн бэ?

ГССҮТ: Өвчтөн гэж хэн бэ?

Бид эмнэлгээр орохдоо өөрсдийгөө үйлчлүүлэгч гэж боддог. Англиар customer буюу үйлчилгээ аваад гардаг хүнийг хэлнэ. Харин олон улсад эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүсийг patient гэж нэрлэдэг. Энэ нь өвчтөн, тэвчээртэй хүн гэсэн утгатай. Эмч, өвчтөн хоёр нийлж хамтдаа өвчнийг давна гэсэн логиктой ажилладаг.

Гэтэл манайд өөрийн хайхрамжгүй байдлаас үүдсэн өвчлөл их тул эмнэлэг орохоороо ресторан дэлгүүр орсон мэт авирлаж, эмч өвчтөний хооронд үл ойлголцол үүсдэг байна. Орчин цагт хүнийг өвчтөн гэж дуудах нь арай үгийн сонголт эвгүй сонсогддог тул ерөнхий нэршлээр үйлчлүүлэгч гэж манайд хэлэх болсон. Гэхдээ эмч, эмнэлгийн ажилтны хувьд иргэд бол patient гэж мэргэжлийн агуулгаараа үздэг.

Тиймээс хаан банканд 100 хүний дараа дугаарлахдаа гаргадаггүй авираа 20 хүний дараа үзүүлэх эмчдээ битгий гаргаж байгаарай.

Харилцаанаас харилцаа эхэлдэг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН