Нүүр хуудасМэдээЭМЯ: ХӨСҮТ-ийн тандалт, эмнэлзүйн, лабораторийн баг улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн аймгуудад ажиллаж...

ЭМЯ: ХӨСҮТ-ийн тандалт, эмнэлзүйн, лабораторийн баг улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн аймгуудад ажиллаж эхэллээ

Дундговь аймагт өнөөдөр Улаанбурхан өвчний хоёр тохиолдол батлагдсанаар нийт лабораториор батлагдсан 24 тохиолдол, сэжигтэй 19 тохиолдол бүртгэгдлээ.

Өмнөговь, Дундговь аймгаас ирүүлсэн лабораторийн сорьцуудоос улаанбурхан батлагдсантай холбоотой ХӨСҮТ-өөс тандалт, эмнэлзүй, лабораторийн баг ажиллахаар гарлаа.

Мөн Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймагт мэргэжил арга зйн зөвлөмж, дэмжлэгт хяналт хийж ажиллахаар тандалт, хариу арга хэмжээний баг ажиллаж байна.

Улаанбурханы батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьталд ХӨСҮТ-ээс аймаг, нийслэл, дүүргийн ЭМТ-ийн багтай хамтран 2600 хүнийг хяналтад авч, 720 гаруй хүнийг вакцинжуулалтад хамруулж, хариу арга хэмжээг үргэлжлүүлэн авч байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН