Нүүр хуудасМэдээМонгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойг...

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, албандаа өндөр амжилт гаргасан алба хаагч нарт хурандаа цол олголоо

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, албандаа өндөр амжилт гаргасан алба хаагч нарт ЗХЖШ–ын даргын тушаалаар албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгосон юм. Түүнчлэн зарим ахлах офицеруудад ЗХЖШ-ын Хүндэт тэмдгийг гардуулав.

Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба “Хурандаа цол бол ахлах офицер хүний хамгийн нэр хүндтэй цол байдаг. Энэ цол нь та бүхний өргөсөн тангарагтаа үнэнч байж, хоёргүй сэтгэлээр албандаа тууштай, нэр хүндтэй зүтгэсний хамгийн том илэрхийлэл юм. Зүүсэн цолондоо эзэн байж, эрхэлсэн ажилдаа манлайлагч нь байхыг хүсье. Ингээд та бүхэндээ ЗХЖШ-ын дарга болон Даргын зөвлөлийн нийт гишүүдийн нэрийн өмнөөс Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний түүхт 104 жилийн ойн баярыг мэндийг өргөн дэвшүүлье” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН