НИТХ дахь АН-ын бүлэг “Улаанбаатар-2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г есөн дүүргийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгч нарт танилцуулах, мэдээлэл солилцох уулзалт зохион байгууллаа.
Нийслэл хотыг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийн хугацаа дууссантай холбогдуулан дараагийн буюу 2040 он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж УИХ-д өргөн бариад буй. Тэгвэл энэхүү “Улаанбаатар хот 2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг олон нийтэд, тэр дундаа нийслэлийн иргэдэд нээлттэй танилцуулж, мэдээлэл өгөх ажлыг Нийслэлийн ИТХ-аас зохион байгуулж байгаа.
- НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт – Аялал жуучлал, түүх өв соёл,
- НИТХ-ын төлөөлөгч Б.Бадарсан төлөөлөгч – Нийтийн тээвэр, зам тээврийн төлөвлөлт,
- НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх төлөөлөгч – Инженерийн дэд бүтэц,
- НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа – Эдийн засгийн төлөвлөлт,
- НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж – Нийгмийн дэд бүтэц гэсэн агуулгаар тус тус мэдээлэл өглөө.