Уулзалтаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нарс, хуш модны суулгацыг үйлдвэрлэж, ойжуулалтыг хийж буй чиглэлээр ОХУ-ын туршлагаас судлах, технологи нэвтрүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах хүрээнд саналаа солилцлоо.

Мөн байгаль, цаг уурын ижил төстэй ойн есосистемтэй тул хуш модны суулгацыг бэлтгэх, ойн нөхөн сэргээлт, ойн тогтвортой менежментийн чиглэлээр хамтран ажиллах нь үр дүнтэй болохыг онцоллоо.