Нүүр хуудасМэдээССАЖЗЯ: Өндөр гэгээн Г.Занабазарын бүтээл туурвилаар олон нийтэд зориулан лекц зохион байгуулжээ

ССАЖЗЯ: Өндөр гэгээн Г.Занабазарын бүтээл туурвилаар олон нийтэд зориулан лекц зохион байгуулжээ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Чингис хаан Үндэсний музейгээс Чингис хаан судлалын олон улсын холбоотой хамтран “Өндөр гэгээн Занабазарын бүтээл туурвил, судалгааны арга зүй” сэдвээр Оросын Холбооны Улсын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Сурун-Ханда Сыртыпова олон нийтэд зориулсан сонирхолтой, үнэ төлбөргүй лекц зохион байгууллаа.

Судлаач Өндөр гэгээн Занабазарыг 2500 жилийн түүхэн дэх бурхан шашны уран бүтээлчдийн дундаас ялгардаг төдийгүй дахин давтагдашгүй загвар хийц гаргасан байдгаараа онцлогтой.Түүний бүтээл туурвилыг судлахад иж бүрэн арга зүй хамгийн чухал. Арга зүйн давуу тал нь Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн сэдэв, чиглэл, оюун санаа бодлын сонирхлыг тодорхойлохын зэрэгцээ, Монголын шарын шашин, бурхны урлагийн түүхэн дэх хамгийн чухал үйл явдал, зарчмуудыг тодорхойлж өгдөг гэдгийг тодотгов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН