Урлаг спортын томоохон үйл ажиллагаа, олон улсын түвшний тоглолтуудыг эх орондоо мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг 333 энтертайнмент буюу “Хөгжил 333” ХХК тавдугаар сарын 10-ны өдөр Буянт-Ухаа спортын ордонтой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг санамж бичиг нь 2022 оны Монгол улсын засгийн газрын 340-р тогтоолын дагуу төр – хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв” ТӨААТҮГ-аас зарласан төслийн сонгон шалгаруулалтад “Хөгжил 333” ХХК шалгарснаар ийнхүү санамж бичгийг талууд баталгаажууллаа.

”Буянт -Ухаа спортын ордон “ нь 2009 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан 5000 хүний суудалтай манай улсын хамгийн том битүү спорт танхим бөгөөд 2022 онд уг байгууламжид дахин их засвар хийгдсэнээр зөвхөн спортын арга хэмжээнээс гадна олон төрлийн энтертайнмент арга хэмжээг зохион байгуулах боломж бүрдсэн байна. 333 энтертайнмент нь урлагийн арга хэмжээ зохион байгуулах, кино нэвтрүүлэг, төрөл бүрийн клипийг чанарын өндөр түвшинд хийхээс гадна маркетинг зөвлөх үйлчилгээ, спорт багуудын маркетинг менежмент, медиа ажлуудыг хийж ирсэн. 2022 оноос эхлэн “Зуны зугаа” , “ Triple X Music festival”, “Люмино& Татар” хамтлагийн ойн баярын тоглолт, “ Их хүрээ” ардын дууны тоглолт, Сагсан бөмбөгийн дээд лигийг таван жилийн хугацаанд тус тус амжилттай зохион байгуулж байжээ.

Мөн 2023 оны Улсын баяр наадмын нээлт, хаалтуудыг Skin entertainment-тай хамтран зохион байгуулсан нь тэдний ур чадварыг дахин баталсан юм. Түүнээс гадна монгол уран бүтээлчдийн олон улсын түвшинд гарах гүүр болсон хэд хэдэн томоохон тоглолт зохион байгуулсан. Үүнд: “Your valentine” 𝗠𝗖 𝗦𝗡𝗜𝗣𝗘𝗥, 𝗕𝗟𝗢𝗢, алдарт (𝗕𝗼𝘆𝘀 𝗼𝘃𝗲𝗿 𝗳𝗹𝗼𝘄𝗲𝗿𝘀) киноны 𝗬𝗼𝗼𝗻 𝗝𝗶 𝗛𝗼𝗼-ийг дүрээр охидын зүрх сэтгэлийг эзэмдсэн дуучин, жүжигчин 𝗞𝗜𝗠 𝗛𝗬𝗨𝗡 𝗝𝗢𝗢𝗡𝗚 болон Vandebo , Чойжоо нарын хамтарсан тоглолт. “Super concert” БНСУ-ын дуучин, жүжигчин Rain, 2NE1 хамтлагийн дуучин Dara буюу Sandara Park болон бусад монгол артистуудын хамтарсан тоглолт. “Rosedust” Дэлхийн хэмжээний од Hwasa болон дуучин Ука, Namone, Mrs M, Magnet brain гэх мэтчилэн монгол чадварлаг артистуудын хамтарсан томоохон тоглолтуудыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж байжээ.

Тэгвэл энэ удаагийн Санамж бичгийн хүрээнд талууд ойрын хугацаанд “Хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулахыг зорьж байгаа бөгөөд энэ нь ирээдүйд Монгол улсын соёл урлаг, спортын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
