Нүүр хуудасМэдээҮ.Оюунзул НИТХ-ын төлөөлөгч: Онцгой байдлын байгууллагын 14 албан хаагчийн хурим нижгэр сайхан...

Ү.Оюунзул НИТХ-ын төлөөлөгч: Онцгой байдлын байгууллагын 14 албан хаагчийн хурим нижгэр сайхан боллоо

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын газраас 14 албан хаагчийн гэрлэх ёслолыг Нийслэлийн Гамшгаас хамгаалах зөвлөл санаачлан “Гэрлэх ёслолын ордон” ОНӨААТҮГ, Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран зохион байгууллаа. Нар ээсэн энэхүү өдрийн өглөөг Төв талбайд хуримласан хосууд чимлээ. НИТХ-ын төлөөлөгч, Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ-ын дарга Ү.Оюунзул өөрийн цахим хуудаст баярын сэтгэгдлээ хуваалцаж “Онцгой байдлын албан хаагчид, тэдний гэр бүл, хамт олон, найз нөхөдтэй нэг өдрийг аз жаргалын баярын нулимс дүүрэн өнгөрөөлөө. Маргааш Цагдаагийн албан хаагчдын маань гэрлэх ёслолын үйл ажиллагаа болно” хэмээн бичжээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН