Нүүр хуудасМэдээ“Guys" хамтлагийн Мийгаа “Сургууль минь баяртай” тоглолтоор фенүүдтэйгээ уулзах уу?

“Guys” хамтлагийн Мийгаа “Сургууль минь баяртай” тоглолтоор фенүүдтэйгээ уулзах уу?

“Guys” хамтлаг 5-р сарын 31-нд өдөр “SocialPay Park”-д 28 жилийн ойн баярын “Сургууль минь Баяртай” тоглолтоо хийхээр товлоод буй. Тэгвэл тус хамтлагийн салшгүй нэгэн гишүүн М.Мягмар буюу Мийгаа тус тоглолтод оролцох эсэх фенүүдийнх нь хувьд маш том хүлээлт үүсгээд байна. 

Учир нь Мийгаа гэр бүлийн хамт Канад улсад ажиллаж амьдарч буй юм. Түүний  төрсөн өдөр өчигдөр тохиож хамтлагийнхан нь төрсөн өдрийн мэнд хүргэж “Алаг үрс амьдралын ханьтайгаа алтан нарны ивээлд энх тунх жаргаж яваарай найз минь… Жич: Шивнээ байнаа… Аль болох л хурдан ирээ хө”… гэжээ.  

“Guys” хамтлагийн “Сургууль минь Баяртай” тоглолт 28 жилийн хугацаан дахь анхны албан ёсны задгай талбайн тоглолт гэдгээрээ онцлогтой. Тэгвэл дээрх шивнээгээс харахад “Guys” хамтлагийн баргил хоолой Мийгаа 5-р сарын 31-нд “SocialPay Park”-д болох тоглолтдоо ирж, үзэгчд фенүүддээ гэнэтийн бэлэг барьж магадгүй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН