Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал болон Америкийн Нэгдсэн Улсын Энэтхэг-Номхон далайн бүсийн командлалын хамтарсан хүмүүнлэгийн тусламж, ослын хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн “Pacific Airlift Rally-2025” олон улсын сургуулийн Цэргийн хөгжимчдийн туршлага солилцох семинарыг Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн байрлалд зохион байгууллаа.

Семинарын явцад тус ангийн Үлээвэр найрал хөгжим, Тэнгэрийн харуул хамтлаг, болон АНУ-ын цэргийн хамтлагууд хамтарсан тоглолт зохион байгуулж Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хугацаат цэргийн албан хаагчид болон ангийн бүрэлдэхүүнд сонирхуулсан юм.

