2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабтай хамтран ЗХЖШ-ын даргын тушаалаар “Цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн бэлтгэх сургалт”-ыг 04 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд тус ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа.

Сургалтаар 50 цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэнд планшетчин, радиотелеграфчин мэргэжлээр тус бүр 38 цагийн онол, дадлага хосолсон хичээлийг судлуулан, цэргийн алба хэвшүүлэх дадлага сургуульд хамруулж мөн бэлтгэл үүрэгтнүүдийн дунд “Цэрэгжилтийн мини буухиа” болон “Гар бөмбөг”-ийн тэмцээнүүдийг зохион байгуулсан юм.

Тус бэлтгэл үүрэгтний төгсөлтийн арга хэмжээнд ЗХЖШ-ын Бодлого стратегийн төлөвлөлтийн газрын дайчилгааны хэлтсийн дарга хурандаа Н.Цэцэнхүү, Нийслэлийн Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт, БЗД-ийн Цэргийн штабын дарга хурандаа Л.Гантогтох, БЗД-ийн Цэргийн штабын дайчилгааны офицер дэд хурандаа Д.Ариунболд, ХУД-ийн цэргийн штабын дайчилгааны офицер хошууч Б.Мөнгөн, ЗХ-ний 065 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч штабын дарга дэд хурандаа Б.Энхжин, захирагчийн материал хангалт хариуцсан орлогч дэд хурандаа Б.Ганбат нар оролцож цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнүүдэд батламж, харьяа дүүргүүдийн ЗДТГ-ын талархлыг гардуулснаар тус арга хэмжээ өндөрлөсөн юм.

