Нүүр хуудасМэдээОБЕГ: Монгол ард Эскадрилийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

ОБЕГ: Монгол ард Эскадрилийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Монгол улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан  “Монгол ард эскадрилийн дурсгалын хөшөө”-нд өнөөдөр цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ОХУ-аас Монгол Улсад суугаа цэргийн аташей, хошууч генерал П.В.Петрунин, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр болон Иргэний нисэхийн Үндэсний төв, МИАТ-ТӨХК-ийн удирдлагууд болон ахмад дайчид оролцсон юм.

Монгол улсад 1925 оны тавдугаар сарын 25-нд  Улаанбаатар хотын Консулын дэнжид Ю-13 онгоц бууснаар Нисэх хүчин байгуулагдсан түүхтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН