Дэлхийн усны өдөрт зориулсан 3 сарын аяны хүрээнд ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад Улаанбаатар хотын цэвэр бохир усны шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг алсаас хянаж, удирддаг Ус сувгийн удирдах газрын Хяналт удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцуулж, тэдэнд ирээдүйд Ус хангамж, ариутгах татуургын мэргэжил сурталчлах уулзалтыг зохион байгууллаа.
