Нүүр хуудасМэдээСХД: Үүсмэл хогийн цэг байсан газарт 10 мянган мод тарьж ойн зурвас...

СХД: Үүсмэл хогийн цэг байсан газарт 10 мянган мод тарьж ойн зурвас үүсгэлээ

Дүүргийн Засаг даргын санаачлагаар 13 хорооны 45 байршилд үүссэн 500 орчим тн хогийг 14 хоногийн хугацаанд цэвэрлэж Нарангийн төвлөрсөн хогийн цэгт зөөвөрлөсөн. Улмаар тус газарт 3.1 км урттай хашаа татаж 38 га талбайд 8800 улиас, 1200 хайлаас, бургас тарьж ойн зурвас өнөөдөр үүсгэлээ.

Ойн зурвас үүсгэхэд Засаг даргын Тамгын газар, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа эрүүл мэнд, боловсрол, иргэдийн бүлэг, дүүргийн дэргэдэх байгууллагууд, зэвсэгт хүчний 013 дугаар анги, цэргийн дүйцүүлэх алба, тохижилт, ногоон байгууламж хариуцсан байгууллага, хороодын ажилтнууд гэсэн 5000 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хамтран ажиллалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН