Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц систем /DME-Design, Monitoring and Evaluation/-ийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгоно.” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас 2025 оны 1 дүгээр сараас эхлэн ХБНГУ-ын Хөгжлийн үнэлгээний институт, Монголын Үнэлгээний холбоотой хамтран Монгол Улсын үнэлгээний чадамжийн индексийг тогтоож, үнэлгээний үр дүнг өнөөдөр танилцуулна.



