Нүүр хуудасМэдээАТГ-т  төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол ирж байна

АТГ-т  төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол ирж байна

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 6 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 63 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.  

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 69.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 111 дуудлага хүлээн авчээ.

Тус албанаас “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”, “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа”, “Уул уурхайн салбар дахь авлигын эрсдэлийг үнэлэх аргачлал боловсруулж үнэлгээ хийх” зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН