Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 30 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.



Тус сургуулийн барилга нь А, Б, В блок бүхий цутгамал төмөр бетонон араг бүтээцтэй, зоорьгүй 3 давхар байхаар төлөвлөгдсөн. Барилгын төмөр бетон арагт бүтээц, гадна болон дотор ханын өрлөг шаврын ажил, гадна эрдэс хөвөн дулаалга болон метал фасадны ажлууд бүрэн дуусжээ.

