Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Адаг дулаан” гэдэг газар өчигдөр буюу 21-нд гарсан хээрийн түймрийг өнөөдөр /2025.06.22/ /05:40 цагт бүрэн унтраалаа. Түймэрт урьдчилсан байдлаар 12500 га талбай өртсөн байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тосонгийн-Ам” гэдэг газар гарсан /2025.06.21/ ой, хээрийн түймрийг өнөөдөр /2025.06.22/ 08:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ суманд энэ сарын 19-нд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хэт халалт үргэлжлэх тул ой, хээрийн түймэр гарах эрсдэлээс сэргийлж, сэрэмжтэй байхыг зөвлөж байна.