Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус хорооны цэргийн 05 дугаар ангийн сургалтын төвөөс найрамдлын зам хүртэлх 1.6 км авто замыг шинэчилж буй. Авто замын гүйцэтгэгчээр “Нано Экологи” ХХК ажиллаж байна.
Ус зайлуулах хоолойтой, хоёр эгнээ тус зам ашиглалтад орсноор тахилт орчмын авто замын ачаалал буурч иргэд жолоочид төв замаар бус дээрх замаар найрамдал орох боломжтой болно.

