Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмын хурдан морины уралдаанд 86 шүдлэн бүртгүүлсэн. Ийнхүү 70 шандаст хүлэг алтан тоосоо өргөснөөс Ховд аймгийн Зэрэг сумын Б.Баярбямбын хүрэн ширээтэй зуузай шүдлэн түрүүлсэн бол Архангай аймгийн Тариат сумын Б.Наранбаатарын хул, хөвчтэй сар шүдлэн аман хүзүүдлээ. Айргийн гуравт Завхан аймгийн Шилүүстэй сумын Д.Заяабадралын зээрд, таван нүд, айргийн дөрөвт Улаанбаатар хотын Багануур дүүргийн НАУ Ж.Мөнгөнбаярын хонгор халзан, чандмань, айргийн тавд Булган аймгийн Булан сумын Б.Өвгөнхүүгийн бор шүдлэн хурдалж наадамчин олноо баясгалаа.


