Нүүр хуудасМэдээНИТХ: Үндэсний сур харвааны цуваа харвааны шилдэгүүд тодорчээ

НИТХ: Үндэсний сур харвааны цуваа харвааны шилдэгүүд тодорчээ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” арга хэмжээний Үндэсний их сурын харвааны цуваа харвааны эрэгтэй төрөлд дараах харваачид шалгарав.

НЭГДҮГЭЭР БАЙР:

– Ховд аймгийн Булган сумын уугуул, Монгол Улсын Даяар дуурьсах мэргэн Лхамжавын ОТГОНБАЯР;

ХОЁРДУГААР БАЙР:

– Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, аймгийн гарамгай харваач, спортын мастер н.АМАРТАЙВАН;

ГУРАВДУГААР БАЙР:

– Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, сумын мэргэн, спортын мастер Бат-Эрдэнийн МӨНХ-ЭРДЭНЭ;

ДӨРӨВДҮГЭЭР БАЙР:

– Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Цэгмэдийн ГАНХУЯГ;

ТАВДУГААР БАЙР:

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, Монгол Улсын мэргэн Сэнгийн СҮРЭНЖАВ;

ЗУРГАДУГААР БАЙР:

– Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Спортын дэд мастер Жаргалсайханы ЭНХСАРУУЛ;

ДОЛДУГААР БАЙР:

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Түдэвжамцийн ЭРБОЛД;

НАЙМДУГААР БАЙР:

– Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, аймгийн гарамгай харваач, спортын мастер Баасанжавын ЗАГДЗҮСЭМ;

ЕСДҮГЭЭР БАЙР:

– Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул, спортын мастер Балжиннямын БАТСАЙХАН;

АРАВДУГААР БАЙР:

Багануур дүүргийн уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Жаргалсайханы СОДНОМПИЛ тус тус шалгарав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН