Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” арга хэмжээний Үндэсний их сурын харвааны цуваа харвааны эмэгтэй төрөлд дараах харваачид шалгарав.
НЭГДҮГЭЭР БАЙР:
– Баян-Өлгий аймгийн Алтанцогц сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Лувсанцэрэнгийн МӨНХЗУЛ;
ХОЁРДУГААР БАЙР:
– Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Монгол Улсын Гоц харваач Оюунжавын ЧИНЗҮРХ;

ГУРАВДУГААР БАЙР:
– Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, Монгол Улсын гарамгай харваач Чагнаадоржийн ГАНДАВАА;
ДӨРӨВДҮГЭЭР БАЙР:
– Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, аймгийн гарамгай харваач, спортын мастер Нямлхагвын БАЗАРРАГЧАА;
ТАВДУГААР БАЙР:
– Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, Аймгийн мэргэн, спортын мастер Дарханцогтын АРИУНДАРЬ;
ЗУРГААДУГААР БАЙР:
– Булган аймгийн Рашаант сумын уугуул, Аймгийн онч харваач Наваантуяагийн БАНЗРАГЧ;

ДОЛДУГААР БАЙР:
– Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, аймгийн онч харваач, спортын мастер Жамбалцэрэнгийн НАРАНГАРАВ;
НАЙМДУГААР БАЙР:
– Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Монгол Улсын Даяар дуурсах мэргэн Бадам-Очирын ПУНСАЛДУЛАМ;
ЕСДҮГЭЭР БАЙР:
– Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, Монгол Улсын мэргэн Лхагвасүрэнгийн ОДСАЙХАН;
АРАВДУГААР БАЙР:
– Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул, аймгийн Гоц харваач Хэвэлхүүгийн ОДСҮРЭН тус тус шалгарлаа.
